Хүн өөрийн хүсэл шуналаас татгалзаж,
Өөрийн БИ —г номхотгож байвал
Тэр өөрөө өөрийнхөө эзэн нь болж
Өөрийн БИ-г олно.
Будда Шагжамун.
Бурядын ард түмэнд төвдийн анагаах ухаанаар анагаагч Балбар лам гэж хүн байдаг – Ямар маарамба гэж санана! Тэр бүх л амьдралаа эмчлэх шинжлэх ухаанд суралцаж байгаа нэгэн. Мөн тэрээр 253 тэр дундаа гэрлэхгүй, ганц бие явах сахил саваар хүртсэн Буддын шашны лам, – гэлэн хүн юм.
Улааны комиссарууд Сибирьт хэлмэгдүүлэн орж ирж тэдэнтэй санал зөрсөн хүмүүс ба шашны хүмүүсийг баривлах буюу буудан алж эхлэхэд Балбар лам хөрш Хятад орон руу явахаас өөр аргагүйд хүрэв. Тэнд тэрээр хүмүүсийг үргэлжлүүлэн эмчлэх буюу өөрийн тангарагыг хатуу дагаж байв. Хятадад ч коммунистууд эрх мэдлийг гартаа авсан цаг үе ирэхэд зугтах газар үгүй болов. Шинэ засаг бүх шашин шүтлэгийг худал хуурмаг зүйл харин шашны хүмүүсийг «хөдөлмөрч ард түмний дайсан» гэж зарлав. Энэ бүхнийг энгийн ард олон урьд нь шашин шүтлэгт ямар хүч, хайр, итгэлээр хандаж байсан шиг коммунист удирдагч нарт тийм байдлаар итгүүлэхийн тулд хийжээ. Балбар лам өөртөө тустай байшин барин амьдарч, тэндээ залбирал уншин цаг хугацааг өнгөрөөдөг болов. Өөртөө анхаарал татуулахгүй нь тулд тэр тахилаа нуужээ, харин залбиралаа тэр тэгэхдээ тэргүй цээжээр мэддэг байлаа.
Нэгэн өдөр хятадын коммунистууд түүн дээр ирж түүнийг «дайсны шашин шүтлэгийг» шүтдэггүй гэдгээ батлахыг шаарджээ.
– Чи яагаад энд ганцаараа амьдарч байгаа юм? Чи гэрлэхгүй, ганц бие явах тангарагаа дагсан хэвээр л байна уу? Гэж хятадын коммунист ёжлон асуухад
– Үгүй ээ. Гэрлэе гэж хүссэн ч царай муутай юм байлгүй нутгийн нэг ч бусгүй надтай хамт амьдрахыг хүсэхгүй байна. Гэж Балбар лам хариулав.
– Гэр бүлтэй болоход чинь чамд нэг сарын хугацаа өгье, тэгэхгүй бол буудуулах болно шүү гэж түүнд ууртай санууллаа.
Балбар лам бодолд дарагдлаа. Ламын сан санваар хүртэж байхдаа тэр гэр бүлтэй болохгүй, гэр бүлийн эцэг хүнд зайлшгүй тохиолддог зөвхөн өөрийн гэр бүлийн ашиг сонирхлын төлөө биш харин хүн бүхний төлөө адил зүтгэнэ гэж тангарагласан билээ. Бодолд дарагдсан чигтээ тэр өөрийн олон хүүхэдтэй хамаатан руугаа явлаа.
– Ах минь надад хэлээч! Та ийм олон хүүхэдтэй хүн, энэ хэцүү үед тэднийг тэжээх их л хэцүү байхдаа